Хонка байшингийн түүх

ХOHKA бол дүнзэн байшингийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг шилдэг брэнд юм. Саарелайненгийн ах дүү тавуулаа үүсгэн байгуулснаас хойш 55 жил, эдүгээ 100 мянга гаруй үйлчлүүлэгчтэй болсон. Дэлхийн 60 гаруй орны янз бүрийн соёл иргэншилтэй ард түмний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэдэнд хамгийн зөв шийдэл, гайхалтай сайхан амьдралыг өгөхийн тулд ХOHKA нь байнга судалгаа явуулан үр дүнг нь үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байдаг. Энэ идэвхи санаачлага, зүтгэлийн үр ачаар өнөөдөр ХOHKA нь “Дүнзэн байшингийн дэлхийн тэргүүлэгч” гэсэн энэ эрхэм суудлыг олж авсан юм.

 

Хонкагийн дүнзэн байшингуудыг Финландад боловсруулан үйлдвэрлэгддэг бөгөөд Финландын ойгоос модоо бэлтгэдэг. Хонка нь Европын Техникийн Баталгааны (ЕТБ) дагуу СЕ баталгааны чанарын тэмдэгийн эрхийг авсан анхны дүнзэн байшин үйлдвэрлэгч юм. СЕ чанарын тэмдэг гэдэг нь Европын Холбооны барилгын бүтээгдэхүүний шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүн гэсэн үг. Мөн тухайн улс орны онцлогт тохируулан үйлдвэрлэдэг. CE чанарын тэмдэг гэдэг нь Европын 25 улсуудад чөлөөтэй тээвэрлэгдэх боломжтой гэсэн үг.

 

Хонка нь хөгжил, дэвшил, хяналт дүн шинжилгээ, хатуу хяналт хийх тал дээр онцгой анхаардаг тул Хонкагийн байшингууд нь дулаахан, аюулгүй, эрүүл амьдрах орчин болох боломжийг олгодог. Жишээ нь бид зах зээл дээр галд болон газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй байшинг үйлдвэрлэж, барьдаг гэдгээр бахархдаг. Манай судалгаа, хөгжлийн нэгж нь Финландын Техникийн Судалгааны Төв (ФТСТ) болон Германы Техникийн Судалгааны Байгууллага (ГТСБ), болон их сургуулиудтай хамтран манай байшин, түүнд амьдрах хүмүүст аюулгүй байлгах шинэ арга замуудыг байнга хайдаг.

Хонкагийн бүтээгдэхүүн нь Финландын Далбааны Түлхүүр бүтээгдэхүүнээр баталгааждаг. Хонкагийн бүх зүйлд түүнийг хийж гүйцэтгэсний дараа оригинал Хонкагийн логог хаддаг. Энэ жижиг самбар нь танай Хонка байшингийн төгс чанарыг баталгаажуулж байгаа юм.