Товч танилцуулга

ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ ТА БҮХЭНД МАНАЙ ХААЛГА ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ БАЙХ БОЛНО.

Манай компани 2006 онд байгуулагдсан бөгөөд амины орон сууцны импорт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид дүнзэн байшингийн дэлхийн тэргүүлэгч Финландын Хонка брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд угсармал дүнзэн хийцийн болон бүх төрлийн модон хийцийн барилга угсралтыг техникийн иж бүрэн шийдэлтэйгээр,  түлхүүр эргүүлэх нөхцөлтэй гүйцэтгэн хүлээлгэн өгдөг.

Бид Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцсэн стандарт загвар байшингуудыг санал болгоод зогсохгүй, үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолын дагуу төрөл бүрийн шийдэл, давтагдашгүй дизайныг бий болгож хүссэн газарт, хүссэн хэмжээтэйгээр барилга угсралтыг гүйцэтгэдэг.

Бидний баримтладаг гол зарчим бол чанарыг чухалчлах явдал юм. Бидний гараас гарч байгаа бүтээгдэхүүн бол дэлхийн чанартай байх ёстой гэдгийг эрхмэлдэг 40 гаруй боловсон хүчнээс манай хамт олон бүрддэг. Манай компани бол 100% Монгол инженер, мужаануудтай,  Монгол компани. Монголчууд юм хийж чаддаг, чадаж байгаа гэдгийг та бүхэн ирж өөрсдийн нүдээр хараасай гэж хүсч байна.